Gamejar
Нүүр › Шөнийн ээлж

Шөнийн ээлж

▶ Тоглох

18+ · Аймшигт дүр зураг, сүнс, алуурчин, гэнэт цочоох агшин, маш чанга дуу гарна. Насанд хүрээгүй хүүхэд, жирэмсэн болон зүрх судасны өвчтэй хүн тоглохыг хориглоно. Тоглоомын бүх дүр, үйл явдал зохиомол.

↗ Шинэ цонхонд

Шөнийн ээлж

3DАймшиг

Та таван давхар орон сууцны шөнийн харуул. Оройн 11-ээс өглөөний 6 хүртэл ширээн дээрх дэлгэцээр камеруудыг ажиглаж, оршин суугчдыг амьд байлгах ёстой. Ажлын өмнө өгсөн дүрмийн хуудсыг анхааралтай унш: 3-р давхрын гэрэл унтарвал бүү гар, коридорт хөдөлгөөнгүй зогсож буй хүнтэй бүү ярь, камер руу эгц ширтэж буй хүн харвал дэлгэцээ шууд унтраа. Хэн нэгэн тусламж гуйж залгавал эхлээд камераа шалгаад, дараа нь гар чийдэнтэйгээ тэр давхарт өөрөө оч. Шөнө бүр хэцүүдэнэ. Ухаан санаагаа бүү алд. Чихэвчтэй, харанхуйд тоглоорой. Тоглоомын текст англи хэл дээр.

Тоглоомын тухай

«Шөнийн ээлж» бол дүрэмтэй аймшгийн тоглоом. Ажлын эхэнд танд нэг хуудас дүрэм өгнө. Тэр нь хачин сонсогдож магадгүй ч дүрэм бүр учиртай. Таван давхар байрны оршин суугчдын амь таны ширээн дээрх дэлгэц, гар чийдэн, мөн дүрмийг хэр сайн дагахаас шалтгаална.

Ихэнх цагаа жижүүрийн өрөөнд камер ажиглаж өнгөрөөнө. Хэн нэгэн тусламж гуйвал шатаар өгсөж тэр давхарт өөрөө очно. Харанхуй коридор, онгорхой хаалга, хөдөлгөөнгүй зогсох дүрс… Хаана нь юу байгааг камер үргэлж үнэнээр харуулахгүй байж магадгүй.

Зөвлөгөө

  • Дүрмийн хуудсыг эхлээд бүтэн унш. Өрөөн дэх хуудас дээр дарж дахин харж болно.
  • Залгасан болгонд шууд бүү гүй. Тэр давхрын камерыг эхлээд шалга.
  • Ухаан санааны (SANITY) үзүүлэлт дуусвал тоглоом дуусна. Камерт хачин зүйл харвал L дарж тэмдэглэ: зөв бол ухаан санаа нэмэгдэнэ, буруу бол хасагдана.
  • Гүйвэл ядарна. Буцах замдаа хүч үлдээ.
  • Тоглоомд гэнэт цочоох агшин, маш чанга дуу бий. Дууны түвшнээ тохируулаад эхлээрэй.
18+ · Аймшигт дүр зураг, сүнс, алуурчин, гэнэт цочоох агшин, маш чанга дуу гарна. Насанд хүрээгүй хүүхэд, жирэмсэн болон зүрх судасны өвчтэй хүн тоглохыг хориглоно. Тоглоомын бүх дүр, үйл явдал зохиомол.

Анхааруулгыг үл тоон тоглосноос үүдэн гарах хариуцлагыг бид хүлээхгүй болно.

Компьютер

  • Хулгана: харах · Ширээн дээрх дэлгэц эсвэл SPACE: камер · Хаалга дээр дарах: давхар руу явах
  • WASD: алхах · Shift: гүйх · F: гар чийдэн · E: авах / тогших · C (удаан дарах): томруулах
  • L: хачин зүйл тэмдэглэх · G: бүх камер · R (удаан дарах): камер дахин асаах · ESC: тохиргоо

Утас

  • Дэлгэц, хаалга дээр дарах · Чирэх: харах
  • Давхарт: зүүн тал алхах, баруун тал харах · RUN / LIGHT / KNOCK товч
  • Утсаа хэвтээ барьж тоглоно

Тоглоом таалагдсан бол Gamejar-ыг дэмжээрэй: шинэ тоглоом хийхэд тус болно.

❤ Дэмжих

Бусад тоглоомууд

Эрхий мэргэн 3D

Долоон нарыг харваж, хараацайг морьтой хөөцөлд.

3DДомог
18+

Даариймаа

Балгас эмнэлэг. Тэр харахгүй, гэхдээ бүгдийг сонсдог.

3DАймшигОнлайн
18+

Улаан цаас, цэнхэр цаас

Шөнийн сургуулийн жорлонд хариулж болохгүй асуулт.

3DАймшигДомог
18+

Дотуур байр

Хуучин дотуур байрны нойлд шөнө дунд нэг охин уйлж байна.

3DАймшигТүүх

Stack Raid

Барилгын талбайд дүрсээ булаалдаж, ханандаа өрж, найзынхаа ханыг хорло.

3DОнлайн

Автобус 3D

Улаанбаатарын пиг дүүрэн автобусанд амьд үлд.

3DИнээдэм

Хуурамч халуурал

Сургуульдаа явахгүйн тулд ээжийгээ итгүүл.

3DИнээдэм
18+

Дахиад нэг хүсэл

Шинэ жилийг ганцхан удаа тэмдэглэхийг хүссэн охины түүх.

АймшигПикселТүүх

Эрхий мэргэн

Долоон нарны домог, пиксел хувилбар.

ПикселДомог

Автобус

Пиксел автобусанд буудалдаа хүрч буу.

ПикселИнээдэм