Бидний тухай
Gamejar (gamejar.fun) бол Монголд хийсэн, браузер дээр шууд тоглодог тоглоомуудын сайт. Тоглоомуудыг Монголд амьдардаг бие даасан хөгжүүлэгч зохиож, хийдэг.
Бидний зорилго бол монгол домог, түүх, өдөр тутмын амьдралаас сэдэвлэсэн, монгол хэлээр ярьдаг тоглоом хийх. Эрхий мэргэний домог, Улаанбаатарын оргил цагийн автобус, хүйтэн өвлийн өглөө сургуулиасаа зугтах гэсэн хүүхэд, хуучин дотуур байрны түүх — эдгээр нь бүгд бидний эргэн тойронд байдаг зүйлс.
Манай тоглоомууд
- Эрхий мэргэн 3D — Долоон нарыг харваж, хараацайг морьтой хөөцөлд.
- Улаан цаас, цэнхэр цаас (18+) — Шөнийн сургуулийн жорлонд хариулж болохгүй асуулт.
- Дотуур байр (18+) — Хуучин дотуур байрны нойлд шөнө дунд нэг охин уйлж байна.
- Stack Raid — Барилгын талбайд дүрсээ булаалдаж, ханандаа өрж, найзынхаа ханыг хорло.
- Автобус 3D — Улаанбаатарын пиг дүүрэн автобусанд амьд үлд.
- Хуурамч халуурал — Сургуульдаа явахгүйн тулд ээжийгээ итгүүл.
- Дахиад нэг хүсэл (18+) — Шинэ жилийг ганцхан удаа тэмдэглэхийг хүссэн охины түүх.
- Эрхий мэргэн — Долоон нарны домог, пиксел хувилбар.
- Автобус — Пиксел автобусанд буудалдаа хүрч буу.
Хэрхэн тоглох вэ
Татах, суулгах, бүртгүүлэх шаардлагагүй. Тоглоомын хуудсанд «Тоглох» дарахад тоглоом шууд ачаална. Компьютер дээр бүтэн дэлгэцээр тоглох товч бий. Утсан дээр тоглоом өөрийн хуудсанд нээгдэх бөгөөд ихэнхийг нь утсаа хэвтээ барьж тоглоно.
Chrome, Edge, Safari, Firefox хөтчийн шинэ хувилбар дээр хамгийн сайн ажилладаг. Аймшгийн тоглоомуудыг чихэвчтэй тоглохыг зөвлөж байна.
Хэл
Сайт монгол, англи хоёр хэлтэй: дээд талын MN | EN товчоор сольно. Ихэнх тоглоом хоёр хэлээр тоглогдоно. Зарим түүхэн тоглоом зөвхөн монгол дуу хоолойтой.
Насны ангилал
18+ гэж тэмдэглэсэн тоглоомууд аймшигтай дүр зураг, хүнд сэдэвтэй тул зөвхөн насанд хүрэгчдэд зориулагдсан. Ийм тоглоом эхлэхээс өмнө насыг асууж, анхааруулга харуулдаг. Бусад тоглоомыг бүх насныхан тоглож болно.
Үнэгүй
Бүх тоглоом үнэгүй. Сайтын зардлыг зар сурталчилгаагаар нөхдөг. Бид хувийн мэдээлэл цуглуулдаггүй; дэлгэрэнгүйг нууцлалын бодлогоос үзнэ үү.
Холбоо барих
Асуулт, санал, тоглоомын алдаа байвал бидэнд бичээрэй. Холбоо барих →