Gamejar
Нүүр › Даариймаа

Даариймаа

▶ Тоглох

18+ · Аймшигт дүр зураг, гэнэт цочоох агшин, маш чанга дуу гарна. Насанд хүрээгүй хүүхэд, жирэмсэн болон зүрх судасны өвчтэй хүн тоглохыг хориглоно. Микрофон асаавал таны дуу зөвхөн таны төхөөрөмж дээр хэмжигдэнэ.

↗ Шинэ цонхонд

Даариймаа

3DАймшигОнлайн

Найзуудтайгаа ширээ тойрон сууж, лаа асаагаад нүдээ аниад тарни уншина. Нүдээ нээхэд балгас эмнэлэгт байна. Тэр харахгүй, хөлгүй, хоёр гараараа шалан, хана, таазаар мөлхөнө. Гэхдээ хөлийн чимээ, шил, амьсгаа, бүр таны микрофоны дууг хүртэл сонсоно. Чимээгүй байж, давхар бүрээс гарах замаа ол. Ганцаараа эсвэл найзтайгаа хоёулаа өрөөний кодоор тоглоно. Чихэвчтэй, харанхуйд тоглоорой.

Тоглоомын тухай

«Си си маа, сэгсгэр үстэй Даариймаа…» Хүүхэд байхдаа олон хүн энэ үгийг шивнэлдэж, харанхуйд бие биеэ айлгаж байсан байх. Энэ тоглоомд та найзтайгаа ширээ тойрон сууж, лаа асаагаад тэр үгийг уншина. Нүдээ нээхэд балгас эмнэлэгт байна.

Тэр харахгүй, хөлгүй. Хоёр гараараа шал, хана, таазаар мөлхөнө. Гэхдээ бүгдийг сонсдог: хөлийн чимээ, хагархай шил, амьсгаа, бүр таны микрофоноор гарсан дууг ч. Давхар бүрт түлхүүр, гал хамгаалагч, шатахуун олж, дараагийн давхар руу гарна. Найзтайгаа хоёулаа тоглох үед зарим даалгаврыг ганцаараа хийж чадахгүй.

Зөвлөгөө

  • Жирийн алхаа чимээгүй. Shift дарж гүйвэл тэр сонсоно.
  • Шил шидэж түүнийг өөр тийш татаарай. Шил олон биш, хэмнэ.
  • Тэр ойртоход SPACE удаан дарж амьсгаагаа түг. Шүүгээнд нуугдвал амьсгаа гарахгүй, гэхдээ микрофонд бүү ярь.
  • Цоож онгойлгох, шатахуун хийхдээ E-г дараалан дар. Гэхдээ цоож шажигнах чимээ гарна.
  • Эхлээд АМАРХАН түвшнээс эхэл. ДУНД, ХЭЦҮҮ түвшинд тэр илүү сайн сонсож, хурдан гүйнэ, шил цөөн байна.
  • Чихэвчтэй, гэрлээ унтраагаад тогло. Түүний гарын чимээ хаанаас гарч байгааг сонсох нь чухал.
18+ · Аймшигт дүр зураг, гэнэт цочоох агшин, маш чанга дуу гарна. Насанд хүрээгүй хүүхэд, жирэмсэн болон зүрх судасны өвчтэй хүн тоглохыг хориглоно. Микрофон асаавал таны дуу зөвхөн таны төхөөрөмж дээр хэмжигдэнэ.

Анхааруулгыг үл тоон тоглосноос үүдэн гарах хариуцлагыг бид хүлээхгүй болно.

Компьютер

  • WASD: алхах (чимээгүй) · Shift: гүйх (чанга)
  • E: авах / нээх / нуугдах (цоож, шатахуун: E дараалан дар) · F: утасны гэрэл · G эсвэл Mouse 1: шидэх
  • SPACE удаан дарах: амьсгаа түгжих · ESC: түр зогсоох

Утас

  • Зүүн эрхий: алхах · Баруун тал: харах
  • Товч: авах (цоож, шатахуунд дараалан дар), гэрэл, шидэх, амьсгаа
  • Утсаа хэвтээ барьж тоглоно

Тоглоом таалагдсан бол Gamejar-ыг дэмжээрэй: шинэ тоглоом хийхэд тус болно.

❤ Дэмжих

Бусад тоглоомууд

Эрхий мэргэн 3D

Долоон нарыг харваж, хараацайг морьтой хөөцөлд.

3DДомог
18+

Шөнийн ээлж

Таван давхар байрны шөнийн харуул. Дүрмийг бүү зөрч.

3DАймшиг
18+

Улаан цаас, цэнхэр цаас

Шөнийн сургуулийн жорлонд хариулж болохгүй асуулт.

3DАймшигДомог
18+

Дотуур байр

Хуучин дотуур байрны нойлд шөнө дунд нэг охин уйлж байна.

3DАймшигТүүх

Stack Raid

Барилгын талбайд дүрсээ булаалдаж, ханандаа өрж, найзынхаа ханыг хорло.

3DОнлайн

Автобус 3D

Улаанбаатарын пиг дүүрэн автобусанд амьд үлд.

3DИнээдэм

Хуурамч халуурал

Сургуульдаа явахгүйн тулд ээжийгээ итгүүл.

3DИнээдэм
18+

Дахиад нэг хүсэл

Шинэ жилийг ганцхан удаа тэмдэглэхийг хүссэн охины түүх.

АймшигПикселТүүх

Эрхий мэргэн

Долоон нарны домог, пиксел хувилбар.

ПикселДомог

Автобус

Пиксел автобусанд буудалдаа хүрч буу.

ПикселИнээдэм