Gamejar

Хөгжүүлэгчдэд › Gamejar SDK

Gamejar SDK: шилдэг оноо, хадгалалт

Нэг мөр script нэмээд тоглоомдоо шилдэг онооны жагсаалт (энэ 7 хоног, бүх цаг үе) болон тоглогчийн явцыг хадгалах боломж нэмнэ. Нэвтрэлт, сервер, баазыг Gamejar өөрөө хариуцна. Үнэгүй.

AI-д өгөх хүсэлт (prompt)

Тоглоомоо Claude эсвэл өөр AI-аар хийлгэсэн бол энэ хүсэлтийг хуулж аваад, хамгийн доод 3 мөрийг бөглөөд, тоглоомынхоо кодтой хамт өгөөрэй. AI нь Gamejar SDK-ийг мэдэхгүй тул яг энэ функцүүдийг ашиглахыг хүсэлт дотор нь бичсэн.

Миний тоглоомд Gamejar SDK нэмж өгөөч (шилдэг онооны жагсаалт, явц хадгалах).

SDK-ийн бүх функц (өөр функц байхгүй, зохиож болохгүй):
- index.html-ийн <head> дотор, бусад скриптээс ӨМНӨ: <script src="https://gamejar.fun/sdk.js"></script>
- Gamejar.score.submit(оноо)  → Promise { ok, improved, best, rank }. Зөвхөн илүү сайн оноо тооцогдоно.
- Gamejar.showLeaderboard()  → жагсаалтын цонхыг Gamejar өөрөө зурна. Хаагдахад Promise дуусна.
- Gamejar.score.top({ period: 'week' })  → { list: [{ rank, name, score, me }], me }
- Gamejar.player()  → Promise { name } эсвэл null (нэвтрээгүй)
- Gamejar.save.set('progress', өгөгдөл) / Gamejar.save.get('progress') / Gamejar.save.remove('progress')  → зөвхөн нэвтэрсэн тоглогчид (бусад үед false / null)

Хийх зүйлс:
1. Тоглолт бүр дуусахад (ялсан ч, ялагдсан ч) оноог Gamejar.score.submit()-ээр илгээ.
2. Эхлэх дэлгэц болон тоглоом дууссан дэлгэц дээр «🏆 Шилдэг оноо» товч нэм: дарахад тоглоомыг түр зогсоогоод Gamejar.showLeaderboard() дууд, цонх хаагдахад үргэлжлүүл.
3. Тоглоом үе, явцтай бол: явцаа localStorage-д хадгалсаар байгаад Gamejar.save.set('progress', …)-ээр бас хадгал. Эхлэхдээ Gamejar.save.get('progress') болон localStorage-оос аль нь илүү урагшилсныг ав.
4. Нэвтрэх товч, жагсаалтын хүснэгт, «шинэ дээд амжилт» мэдэгдлийг өөрөө бүү хий: Gamejar өөрөө харуулна.
5. Өөр сервер, Firebase, онлайн холболт бүү ашигла. Бүх кодоо НЭГ index.html файлд үлдээ.

Миний тоглоомын оноо:
- Оноо гэж юу вэ: (жишээ нь цуглуулсан од, амьд үлдсэн секунд)
- Их нь сайн уу, бага нь сайн уу:
- Хамгийн их боломжит оноо:

1. Script нэмэх

index.html-ийн <head> дотор, тоглоомынхоо кодоос өмнө нэмнэ. Ингэснээр тоглоом эхлэхэд window.Gamejar бэлэн байна.

<!-- index.html, <head> дотор, тоглоомынхоо скриптээс ӨМНӨ -->
<script src="https://gamejar.fun/sdk.js"></script>

2. Оноо илгээх, жагсаалт харуулах

Оноогоо дуусах бүрт илгээгээрэй: зөвхөн тоглогчийн өмнөхөөсөө илүү оноо хадгалагдана. Шинэ дээд амжилт гарахад Gamejar дээд талд нь жижиг мэдэгдэл гаргана.

Тоглогч нэвтрээгүй бол оноо нь хөтөч дээр хүлээгдэж байгаад нэвтэрмэгц жагсаалтад орно. Gamejar «Нэвтрэх» санал өөрөө гаргана.

// Тоглолт дуусахад (зөвхөн илүү сайн оноо тооцогдоно)
Gamejar.score.submit(1250);

// Шилдэг онооны цонх (Gamejar өөрөө зурна)
button.onclick = () => Gamejar.showLeaderboard();

// Эсвэл жагсаалтыг өөрөө зурах
const { list, me } = await Gamejar.score.top({ period: 'week' }); // 'week' | 'all'
// list: [{ rank: 1, name: 'ХурданЧоно42', score: 1250, me: false }, …]

3. Тоглогч

Та тоглогчийн зөвхөн хэрэглэгчийн нэрийг харна. Имэйл, Google мэдээлэл хэзээ ч танд очихгүй.

const p = await Gamejar.player();   // { name: 'ХурданЧоно42', supporter: false } эсвэл null
Gamejar.onPlayer((p) => { /* нэвтэрсэн / гарсан үед */ });
Gamejar.login();                        // Gamejar-ын нэвтрэх цонх (товч дарахад дуудна)

4. Явц хадгалах (cloud save)

Нэвтэрсэн тоглогчийн явцыг хадгална: утсаар эхлүүлээд компьютер дээр үргэлжлүүлж болно. Нэг утга 32 KB, нэг тоглоомд нийт 64 KB хүртэл.

Нэвтрээгүй тоглогчдод зориулж localStorage-доо хадгалсаар байгаарай. Эхлэхдээ хоёулангаас нь аль нь илүү урагшилсныг сонгоно.

// Тоглогч нэвтэрсэн бол явцыг нь хадгална (өөр төхөөрөмж дээр ч үргэлжилнэ)
await Gamejar.save.set('progress', { level: 7, coins: 340 });   // нэвтрээгүй бол false
const s = await Gamejar.save.get('progress');                   // байхгүй бол null
await Gamejar.save.remove('progress');

5. Өөрийн компьютер дээр турших

Gamejar-аас өөр хаягаар (localhost, файл) нээхэд SDK «туршилтын горим»-д ажиллана: бүх функц ажиллаж, зөвхөн таны хөтөч дээр хадгалагдана. Тоглоомоо Gamejar-гүйгээр бүтнээр нь хийж туршиж болно.

// Өөрийн компьютер дээр: SDK бүх зүйлийг энэ хөтөчид хадгалж, жинхэнэ шиг ажиллана.
// Жагсаалтаа тайлбарлаж болно (Gamejar дээр илгээх маягтын тохиргоо үйлчилнэ):
Gamejar.init({ boards: { main: { order: 'asc', format: 'time', mn: 'Хугацаа' } } });

6. Илгээхдээ

Илгээх маягт дээр «🏆 Шилдэг оноо» хэсгийг чагтлаад жагсаалтын нэр, аль нь сайн (их эсвэл бага), хамгийн их боломжит оноо, харагдах хэлбэрийг бөглөнө.

SDK зөвхөн таны тоглоом өөрийн хаяг (<таны-id>.gamejar.fun) дээрээ ажиллаж байх үед жинхэнэ жагсаалттай холбогдоно. Өөр хөгжүүлэгчийн оноо, хадгалалтад хандах боломжгүй.

Оноог тоглогчийн хөтөч илгээдэг тул хуурамч оноо илгээх оролдлого гарч болно. Хамгийн их онооноос давсныг хүлээж авахгүй, бид хуурамч оноог устгаж, хүнийг хориглоно.

Тоглоомоо илгээх → Хөгжүүлэгчдэд