Gamejar

Сургалт

Програмчлал мэдэхгүй ч AI-аар тоглоом хийж, Gamejar-д байршуулж сурах үнэгүй хичээлүүд.

1-р хичээл: Claude-ийн үнэгүй хувилбараар тоглоом хийж Gamejar-д илгээх

Видео · 3.5 минут · бүгд үнэгүй

Алхамууд

  1. claude.ai-д бүртгүүлж нэвтэрнэ. Үнэгүй (Free) хувилбар хангалттай. Claude-ийг 18-аас дээш насны хүн ашиглана.
  2. Доорх загварыг хуулж, өөрийн тоглоомын санаагаар бөглөөд Claude-д илгээнэ.
  3. Тоглоом бэлэн болоход Claude дотроо тоглож үзнэ. Алдаа байвал «юу хийсэн → юу болно гэж бодсон → юу болсон» гэж бичээд засуулна.
  4. Үнэгүй хувилбарын хязгаар дуусвал хэсэг хүлээгээд үргэлжлүүлнэ. Нэг мессежэнд олон өөрчлөлтөө жагсааж бичвэл хязгаар хэмнэнэ.
  5. Тоглоомын файлыг татаж, нэрийг нь index.html болгоод хавтсанд хийж zip болгоно.
  6. «Тоглоомоо илгээх» хуудсанд имэйлээрээ нэвтэрч, zip болон 16:9 нүүр зургаа (1280×720) оруулж илгээнэ. Шалгагдсаны дараа сайтад гарна.

Хүсэлтийн загвар

Claude-д тоглоомоо тайлбарлахдаа үүнийг хуулж аваад бөглөөрэй. Энэ бол зөвхөн энгийн жишээ: хүсвэл мөр нэмж, өөрийнхөөрөө илүү дэлгэрэнгүй, сайжруулж бичиж болно. Хэдий тодорхой бичнэ, төдий сайн тоглоом гарна.

Тоглоомын нэр:
Төрөл: (2D, дээрээс харсан / хажуугаас харсан)
Тоглогч юу хийдэг:
Удирдлага: компьютер дээр ___, утсан дээр ___
Ялах нөхцөл:
Ялагдах нөхцөл:
Оноо:
Харагдах байдал: (өнгө, стиль)
Бүх зүйлийг НЭГ index.html файлд, гаднаас юм татахгүйгээр хий.
Бүх бичвэр монгол хэлээр.

Тоглоомоо илгээх → Хөгжүүлэгчдэд

Дараагийн хичээлүүд удахгүй нэмэгдэнэ.